Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, эрс тэс уур хатуу ширүүүн уур амьсгалтай байдаг. Мөн жилийн дөрвөн улирлалын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр юм. Жилийн дундаж температурын хувьд өвлийн дундаж температур -100С-с -300С хүрдэг, хүйтэн цаг уурын мөчлөг нь 10-н сараас 4-н сар хүртэл буюу жилийн тал хугацаанд нь үргэлжилдэг зэргээс хамаарч барилгын салбарын ажил үндсэндээ зогсонги байдалд ордог.Бетон цутгалт ч үүнийгээ дагаад зогсдог.Энэ байдлаас бид хэрхэн гарах боломжтой вэ?
Энэхүү нийтлэлдээ өвлийн нөхцөлд бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх үед анхаарах зүйлс хэрхэн нийлүүлэлтийг хийж болох талаар цухас дурьдах болно.
Хүйтэн цаг уурын нөхцөл буюу өвлийн нөхцөл гэдэг нь хоногийн дундаж температур 50C-аас бага буюу өдөрт 00С-с илүү дулаарахгүй болсон үеийг хүйтэн цаг уурын буюу өвлийн нөхцөлөөр авч үзнэ гэж БнБД 52-02-05 болон ACI306 стандартад заасан байна.
Өвлийн нөхцөл буюу хүйтэн цаг уурын нөхцөлд бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэхдээ дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Хүйтэн цаг уурын нөхцөл дэхь температурын хяналтуудыг хийх
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, тасралтгүй ажиллагааг хангах
- Машин тоног төхөөрөмжийн бэлэн байдалыг хангах
- Агуулахын төлөвлөлтийг зөв зохистой байдлаар хийх
- Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх үеийн хяналт
- Тээвэрлэлтийн болон бетон зуурмаг цутгах ажлын төлөвлтийг зөв зохистой хийх зэрэг болно.
Хүйтэн цаг уурын нөхцөл дэхь бетон зуурмагийн температурын шаардлага
Захиалагч хүйтэн цаг агаарын нөхцөлд бетон зуурмагаа цутгахдаа, хүлээн авах бетоны температурын шаардлагыг тодорхой заасан эсвэл холбогдох стандарт,техникийн шаардлагын дугаарыг зааж бэлтгэн нийлүүлж буй компанитай харилцан тохиролцож зөвшөөрсөн бол тухайн утгыг талбайд хүлээлгэн өгөх бетоны хамгийн бага температурын утга болгон хүлээн авч үйлдвэрийн технологич инженерүүд бетоны чанар хяналтын гол шаардлага болгон ажиллана.
Хэрэв хэрэглэгч бетоны температурын хэмжээг нарийвчлан заагаагүй дурдаагүй бол ACI 306R “Хүйтэн цаг уурын бетоны ажлын зааврын хүснэгт 3.1-д” заасан бетонд тавигдах хамгийн бага температурын утгыг агаарын температур болон бусад хүчин зүйлсээс хамаарч сонгон авна. Гэхдээ энэ утга нь бетон цутгах талбайд бетон тээвэрлэгдэн очсоны дараахь температурын хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй.
- ACI 306R стандартын 3.1-р хүснэгт
№ |
Агаарын температур |
Хамгийн бага хэмжээнд тулгуурлсан огтлолын хэмжээ,мм |
|||
<300 |
300-900 |
900-1800 |
>1800 |
||
Цутгагдсан бетоны шаардлагатай хамгийн бага температур |
|||||
1 |
- |
13 °C |
10 °c |
7°C |
5°C |
Агаарын То–т харгалзах шаардлагатай бетоны хамгийн бага температур |
|||||
2 |
-1 °C ба түүнээс их |
16cC |
13 °C |
10°C |
7°C |
3 |
-1 ~ -18°C |
18°C |
16°C |
13 °C |
10°C |
4 |
Доош -18 °C |
21 °C |
18°C |
16°C |
13 °C |
Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх
Хүйтэн цаг уурын нөхцөлд бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэхдээ урьдчилан сайн бэлтгэсэний дараа бетон зуурмагийг нийлүүлэх шаардлагатай. Иймээс бэлтгэл байдалыг сайн шалгаж байж бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй.
Бетоны ажлыг эхлүүлэхийн өмнө тухайн ажлыг хийж дуусгахад шаардлагатай түүхий эд материалуудыг, хангалтай хэмжээнд урьдчилан бэлдэж халаасан байна.Ажил дуусах хүртэл бетон хүргэлтийн явцад ямар ч саатал үүсэх ёсгүй.
Дүүргэгч материалыг дулаалгатай битүү агуулахад хадгалах ба дүүргэгч материалын гадна гадаргууд цас мөс, болон мөстөж наалдсан хэсэг байхааргүйгээр хадгалах хэрэгтэй. Мөн урин дулаан цаг буюу 7 8-р сараас эхлэн хүйтэн цаг уурын үед хэрэглэх дүүргэгч материалыг бэлтгэж эхлэх бөгөөд аль болох чийг багатай хуурай шигшилтийн элсийг хэрэглэвэл илүү зохимжтой. Агуулахыг зориулалтын халаагуураар халаах ба орчины температурыг 50C-с бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. Гадна орчины температур хэт хүйтэрсэн үед нэмэлтээр халаагуур тавьж орчны температурыг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.
Нэмэлт хадгалах нөөцийн савнууд нь битүү сэндвичэн байранд байрлах бөгөөд зориулалтын халаагуур ашиглан орчины температурыг 100С-с дээш байлгана.Нэмэлтийн нөөцийн савнаас үйлдвэрийн нэмэлтийн нөөцийн сав руу явах хэсгийн хоолойнуудыг дулаан тусгаарлах материалаар дулаалах хэрэгтэй.Усны нөөцийн танкууд нь битүү дулаалгатай байранд байх нь зохимжтой ба зориулалтын халаагуураар усыг халаана.
Уcыг халаахдаа ялтсан бойлур, тень, уур үүсгүүр зэрэг усыг халааж болох бүхий л зүйлээр халааж болно.
Дүүргэгч материалуудыг нэгэн жигд тогтмол температурт халаах нь хүндрэлтэй байдаг тул бетон зуурах усны температурыг халуун ба хүйтэн усыг холих замаар бетоны шаардлагат температурыг тохируулан хэрэглэх нь илүү зохимжтой.
Бетон зуурмагийг зуурч эхлэхээс өмнө үйлдвэрийн инженерүүд, хэрэглэгдэх түүхий эд материалын температурыг шалгана
Мөн үйлдвэрлэл явагдаж байх үед 1 цаг тутамд түүхий эд материалын температурыг шалгаж үр дүнг тэмдэглэж авах шаардлагатай.Тухайн шалгасан температурын үр дүнг үндэслэн үйлдвэр дээр ажиллаж буй инженер бетон зуурмагийн температурыг дараахь тооцоололын дагуу урьдчилан таамаглан тооцоолно.Хэрвээ тооцолсон бетон зуурмагийн температур хангалттай хэмжээнд хүрэхгүй бол тухайн бетон зуурмагийг нийлүүлэлтийг хийх шаардлагагүй бөгөөд дахин хангалттай хэмжээнд нь хүртэл ус болон дүүргэгч материалыг халаах шаардлагатай.
Бетон зуурмагийн температурыг урьдчилан тооцоолох
1м3-д хэрэглэгдэх түүхий эд материалуудын хэмжээ ба температурын хэмжээ, дүүргэгч материалуудын чийгний агууламж мэдэгдэж байгаа бол зуурагдан гарах бетон зуурмагын эцсийн температурыг ACI306R стандартад заасны дагуу дараахь томьеогоор тодорхойлоно.
Энд:
T |
= |
Зуурсаны дараахь бетоны эцсийн температур.oC |
|||
Tc |
= |
Цементний температур oC |
|||
Ts |
= |
Жижиг дүүргэгчийн температур.oC |
|||
Ta |
= |
Том дүүргэгчийн температур.oC |
|||
Tw |
= |
Зуурах усны температур.oC |
|||
Wc |
= |
Цементний жин,кг |
|||
Ws |
= |
Жижиг дүүргэгчийн ус шингээсэн үеийн жин,кг |
|||
Wa |
= |
Том дүүргэгчийн ус шингээсэн үеийн жин,кг |
|||
Ww |
= |
Зуурах усны жин,кг |
|||
Wws |
= |
Жижиг дүүргэгчийн чөлөөт усны жин,кг |
|||
Wwa |
= |
Том дүүргэгчийн чөлөөт усны хэмжээ,кг |
|||
|
|
|
|||
Үйлдвэр дээр бетон зуурмаг нийлүүлэхээс өмнө дээрх томьеог ашиглан бетон зуурмагийн температурыг урьдчилан тооцоолж үзэх шаардлагатай бөгөөд захиалагчийн хүссэн температурт хүрэх магадлалд дөхсөн тохиолдолд бетон зуурмагийг зуурч температурыг шалгаж, захиалагчид нийлүүлнэ.
Материалын температур мэдэгдэж байх үеийн бетоны таамаглаж буй температурын утга
Материалууд |
Агаарын температурын хэмжээ |
||
0 - (-5oC) |
(-5)-(15oC) |
(-15)-(-20oC) |
|
Түүхий эд материалын температур: |
|||
Цемент |
- |
- |
- |
Дайрга |
-5oC |
-10oC |
-15oC |
Элс |
-5oC |
-15oC |
-20oC |
Ус |
+50oC |
+60oC |
+70oC |
Нэмэлт |
+10oC |
+10oC |
+10oC |
Бэлэн бетон зуурмагын температур: |
|||
Бетон |
+18 to +25oC |
+13 to +18oC |
+10 to +15oC |
Энэхүү утга нь дээрх тооцоололыг үндэслэн байж болох температурын ойролцоо утгыг харуулсан хүснэгт бөгөөд бодит байдал дээр заавал тооцоолол хийж үзэж байж бетон зуурмагийг нийлүүлэх хэрэгтэй.
Бетон зуурмагийг зуурах
Зуурах усны температур нэгэн жигд тогмол температуртай байх хэрэгтэй ба зуурмагаас зуурмагын хооронд температурын хэлбэлзэл үүсгэхээргүй хангалттай их хэмжээгээр урьдчилан бэлтгэгдсэн байна.Холих усны температураас хамаарч конусан суултын алдагдал ,нэмэлтийн үйлчлэх нөлөөллийг өөрчилж болох тул зууралт болгонд өөр өөр шинж чанар үзүүлж болзошгүй тул хэрэглэж буй түүхий эд материалын температурын өөрчлөлтийг сайтар хянах хэрэгтэй. Хэт халуун ус болон цемент гэнэтийн барьцалдалт үүсгэж цементэн бөмбөлөгүүд болон үлддэгийг санах хэрэгтэй. 70 C дээш температуртай ус хэрэглэхээр бол үйлдвэр дээр түүхий эд материалуудын холих дарааллыг өөрчилж тохируулга хийх шаардлагатай анхаарах. Бетон зуурмагт хэрэглэгдэх түүхий эд материал холигч тогоо руу орохдоо дүүргэгч материал ус нэмэлт цемент гэсэн дараалалаар орох ёстой. Холих хугацаа 30-60 секунд байна.
Бетон зуурмагийг тээвэрлэх
Бетон зуурмагийг ачихаас өмнө миксерийн торхыг халуун усаар зайлж асгасны дараа эсвэл халуун уураар халааж байж бетоны зуурмагийг ачих ба энэ нь шинээр зуурагдан гарч буй бетон зуурмагийг температурыг бууруулахгүйн тулд авч буй арга хэмжээ юм.
Бетон зуурмагийг үйлдвэрлэж, бетон цутгах талбай хүртэлх тээвэрлэлтийн явцад гадна агаарын температурын хэмжээнээс шалтгаалж, нийлүүлж буй бетон зуурмагийн температур алдагдаг бөгөөд тээвэрлэлтийн үеийн температурын алдагдалыг заавал тооцоолох нь чухал юм.
Бетон зуурмагийг тээвэрлэлтийн явцад алдагдах температурын хэмжээг бага байлгахын тулд миксерийн торхыг дулаан тусгаарлах материалаар хийгдсэн зүйлээр урьдчилан бүрж хучих хэрэгтэй.
Тээвэрлэлтийн явцад алдагдах температурын хамгийн их хэмжээ нь тээвэрлэх зай болон хугацаанаас,агаарын температураас ихээхэн хамаардаг.Иймээс дараахь тооцоололын дагуу бетон зуурмаг нийлүүлэх үеийн температурын алдагдалыг тооцож үзнэ.
T = 0.25 ( tr - ta)
T = 1 цаг тутамд бетоны температурын алдагдах хэмжээ, oC
tr = Талбайд очсоны дараахь бетоны шаардлагат температур, oC
ta = Агаарын температур, oC
Жишээ: Хэрэв бетоны шаардлагатай температур +18oC ба агаарын температур -10oC :
T= 0.25x (Tr-Ta)= 0.25x (18-10)= 2oC градусаар буурна.
Энд:
- +18oC (үйлдвэр дээрх бетоны температур)
- +16oC (талбайд очсон бетоны температур)
Бетоны ажил эхлэхээс өмнө үйлдвэрийн технологич инженер эдгээр тооцооллыг сайтар хийсэн байх хэрэгтэй. Шинээр зуурах бетон зуурмагийн температурыг урьдчилан тооцох, температурын алдагдалыг зөв зохистой тооцож чадсанаар чанартай сайн бетон зуурмагийг хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой болох юм.
Эцэст нь дүгнэн хэлэхэд өвлийн нөхцөл буюу хүйтэн цаг уурын нөхцөлд бетон зуурмаг үйлдвэрлэх болон нийлүүлэх нь шинэ соргог зүйл огтоос биш бөгөөд үйлдвэрлэгч болон хүлээн авагч талбай хамтран бетон зуурмаг зуурах, тээвэрлэх, талбай дээрээ хүлээн авах, арчлах, үеийн аргачлалыг зөв зохистой хийж чадвал болохгүй гэх газар байхгүй билээ.
Энэхүү нийтлэлдээ зөвхөн бетон зуурмаг нийлүүлэх үеийн температурын тооцоололыг хэрхэн хийх, зуурах үед анхаарах зүйлсийн талаар товчхон бичсэн байгаа бөгөөд хүйтэн цаг уурын нөхцөлд бетон зуурмаг нийлүүлэх үед нөлөөлөх өөр бусад хүчин зүйлсийн талаар дараа дараагийн удаа тайлбарлан бичих болно.