Төгс бүтээгч 2019: барилгын төслүүд амжилттай хэрэгжихэд ойлголцол, хамтын ажиллагаа чухал

Тус компани дээрх арга хэмжээний үеэр нэг метр кубээс 56 мянган төгрөг хэмнэх боломжтой нано бетон зуурмагийг хэрэглэгчдэдээ танилцууллаа. Мөн барилгын салбарын компаниудыг нэгтгэх боломжтой “Central” аппликейшн бий болгожээ.

"Премиум групп"-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд

Төр, хувийн хэвшлийн чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр ашгийг нэмэгдүүлэхэд менежментийн олон улсын стандартыг нутагшуулах, оролцогчдыг нэгдсэн ойлголттой болгох хэрэгцээ үүссэн байна. Тиймээс "Төгс бүтээгч 2019" арга хэмжээний үеэр төслийн менежментийн “Pmbok” стандартыг төслийн үе шатуудад хэрэглэх асуудлыг хөндсөн юм. Эрсдэлийн үнэлгээг сайн хийж, бэлтгэлээ хангасан бол дотоодын болон олон улсын зах зээлд санхүүжилт босгох нь хүнд асуудал биш гэж үзэж байна.

Барилга угсралт их засварын ажил 2018 онд өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг давжээ. Барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувийг бүрдүүлж байна.

“Жакобс инженеринг” компанийн төслийн төлөвлөгч инженер О.Энхбаяр

Б.Бямбасүрэн| @byambasuren_b

Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com